Хайх

Натали Портманы тоглож буй Jackie киноны анхны зураг

Натали Портманы тоглож буй Jackie киноны анхны зураг

Жаклин Кеннеди

Text: Б.Амина


Зураг:

HBO суваг 2017 онд Жаклин Кеннедигийн тухай шинэ кино гаргах билээ. Харин одоо киноны анхны зураг олонд дэлгэгдлээ

Пабло Ларраины бүтээлийн гол дүрд Натали Портман тоглож байгаа билээ. Тэрбээр тэргүүн хатагтайн дүрд тохирсон эсэхийг анхны зургаас хараарай. "Jackie" кинонд АНУ-ын ерөнхийлөгч асан, нөхөр Жон Кеннедиг нь хөнөөсний дараах Жаклин Кеннедигийн амьдралыг өгүүлэх юм. Бүхэл бүтэн улс орны амьдралыг өөрчилсөн эмгэнэлт үйл явдал тохиолдсон өдөр Жекигийн хувь заяанд мэдээж хүчтэй нөлөөлсөн.

Кинонд Портманаас гадна мөн Питер Сарсгаард (Роберт Кеннедигийн дүрд), Грета Гервиг, Макс Казелла болон Бет Грант нар тогложээ. Шинэ кино 2017 онд гарах тул найруулагчид дахин шинэ зургууд дэлгэхийг хүлээх л үлдлээ.

 

цааш үзэх