Хайх

Нэгэн аав зургаан настай хүүгийнхээ зургуудыг маш хөгжилтэйгээр “амилуулж” байна

Нэгэн аав зургаан настай хүүгийнхээ зургуудыг маш хөгжилтэйгээр “амилуулж” байна

“Things I have drawn”

Text: Buro.Mongolia


Зураг:

Дом гэдэг зургаан настай хүүхдийн зургийг аав нь Photoshop ашиглан яг л амьд юм шиг болгож байна

Instagram бол өөрийгөө илэрхийлэх, найзуудыгаа ажиглах, тэр ч бүү хэл нийгэм рүү чиглэсэн сурталчилгаа хийхэд хамгийн тохиромжтой талбар юм.

Тэгвэл энэ удаа танд Дом хүүгийн аав нь хөтөлдөг @thingsihavedrawn гэх Instagram хаягийг танд онцлон танилцуулж байна. Photoshop-ыг гарамгай эзэмшсэн аав нь хүүгийнхээ уран бүтээлүүдийг зүгээр ч нэг олон нийтэд дэлгэхийг хүссэнгүй. Тэрээр Домын зурсан баатруудыг бодит амьдрал дээр амилуулдаг байна. Хүү ихэвчлэн амьтдыг зурдаг ч заримдаа хүн, машин, пуужин болон янз бүрийн спорт хэрэгслүүд бүтээлдээ тусгадаг. Хүүгийн зургууд бодит амьдрал дээр үнэхээр хөгжилтэй ба сюрреалист харагдаж байгаа ч заримдаа Дом яг ямар амьтан зурсныг ойлгоход аавд нь хэцүү байдаг бололтой.

 

 

 

 

 

цааш үзэх