Хайх

Netflix "House of Cards" цувралын шинэ улирлын товыг зарласан байна

2017 оны тавдугаар сарын 30-нд

Text: Buro.Mongolia


Зураг:

АНУ-ын 45 дах ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр Netflix компани "House of Cards" цувралын тавдугаар улирлын тизер трейлерийг цацлаа.

Энэхүү богино хэмжээний видеонд АНУ-ын буруу харуулсан тугны өмнө хүүхдийн найрал дуучид "Шударга үнэний тангараг"-ыг уншиж байгаа нь сонсогдоно. Энэ видеог нэг цагийн дотор 10 гаруй мянган удаа үзсэн бөгөөд олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ трейлерийг Netflix-ийн хийсэн хамгийн шилдэг алхмуудын нэг хэмээн тодорхойлж байна.

"House of Cards" цувралын тавдугаар улирал 2017 оны тавдугаар сарын 30-нд цацагдахаар болжээ.

Майкл Доббсын зохиолоос сэдэвлэсэн "House of Cards" цуврал анх 2013 онд Netflix дээр тавигдсан юм. Цувралын үйл явдалд Фрэнк Андервуд гэдэг харгис, амбицтай улс төрчийн тухай гардаг. Харин Фрэнк ба түүний эхнэр Клэр нарын дүрийг Кевин Спейси, Робин Райт нар маш чадварлагаар бүтээсэн юм.

цааш үзэх