Хайх

Netflix үнэлгээний системдээ том шинэчлэлт хийж байна

Netflix үнэлгээний системдээ том шинэчлэлт хийж байна

Таван одтой үнэлгээнээс татгалзлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix кино түрээсийн үйлчилгээ хэрэглэгчдийн таван одтой үнэлгээний системээс татгалзаж байна. Тэд ийм рейтинг үзэгчийн кино ба цувралуудад өгч буй жинхэнэ үнэлгээг илтгэж чадахгүйгээс гадна аль хэдийнэ хоцрогдсон гэж үзжээ.

Netflix таван одтой рейтингийн оронд эрхий хуруу дээш ба доош харуулсан хоёр л тэмдэгтэй үнэлгээг шинээр нэвтрүүлж байгаа юм. Энэхүү үнэлгээний системийг аль хэдийнэ туршаад эхэлсэн бөгөөд үүний ачаар Netflix-ийн үнэлгээний тоо 200% нэмэгджээ.

Мөн хэрэглэгч тухайн бүтээлийг үзэх эсэхээ тусгай хувиар тодорхойлсон үнэлгээг харж шийдэх боломжтой.

цааш үзэх