Хайх

Одри Хепберний хувцаснууд дуудлага худалдаанд орно

Christie's дуудлага худалдаагаар

Одри Хепберний хувцаснууд дуудлага худалдаанд орно

Жүжигчин Одри Хепберний шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад, түүний хувцас ба бусад хэрэглэж байсан эд зүйлсийг энэ намар анх удаа дуудлага худалдаанд оруулах гэж байна.

Одри Хепберний хувцаснууд дуудлага худалдаанд орно (фото 1)

Дуудлага худалдаанд орж буй эд зүйлс 127 доллараас эхлэх бөгөөд ойролцоогоор 101,000 долларт хүрнэ гэж Christie's компани таамаглаж байгаа юм. Одри Хепберний өмсөж байсан хувцаснууд дунд Burberry брэндийн тренч цув (7,500-10,000 доллар), балетка загварын гутлууд, мөн Юбер де Живаншигийн урласан атлас материалтай хөх өнгийн даашинз багтаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл эдгээр эд зүйлсийг Одри Хепберны гэр бүл эзэмшдэг байжээ.

Одри Хепберний хувцаснууд дуудлага худалдаанд орно (фото 2)

Christie's компани Одригийн хувцаснуудыг Лондон хотноо есдүгээр сарын 27-нд дуудлага худалдаанд оруулах бөгөөд есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 3-ны хооронд онлайн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэд мөн есдүгээр сарын 23-нд дуудлага худалдаанд орох хувцаснуудаар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сонирхох боломж олгох гэнэ.

 

 

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх