Хайх

Онгоц жолоодож буй Анжелина Жоли олон нийтийг гайхшруулж байна

Түүнд хийж чадахгүй зүйл гэж байна уу?

Онгоц жолоодож буй Анжелина Жоли олон нийтийг гайхшруулж байна

Text: Бюро 24/7

Саяхан Анжелина Жоли Их Британийн хатан хаан II Элизабетийн санаачилсан дэлхийн ой модыг хамгаалах зорилготой "Queen's Green Planet" гэх баримтат кинонд тоглосныг бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл энэхүү баримтат киноны нэгэн  хэсэг саяхан цахим ертөнцөд цацагджээ. Бүр тодруулбал Анжелина Жолигийн маш чадварлагаар онгоц жолоодож байгаа бичлэг олон нийтийн анхаарлыг татаад байна.

Уг бичлэгт нисгэгчийн суудалд суусан Анжелина Жоли Намибийн элсэн цөл дээгүүр онгоцоо жолоодож байгаа нь харагдана. Анжелина хоёр дах нисгэгчдээ хандан "Үнэхээр үзэсгэлэнтэй... Энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байх гэж би бодож байна" хэмээн хэлж, байгалийн сайхныг биширч байгаа нь сонсогдоно.

Үүнээс гадна Анжелина Жоли байгаль орчинд тулгамдаад байгаа асуудлыг хөнджээ. "Сүүлийн 10 жилийн хугацаанд цаг уурын өөрчлөлт илт мэдрэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн үед элсэн цөл нэмэгдэх болсон. Би элсэн цөлд дуртай. Гэхдээ би элсэн цөлийг ийм эрчимтэй тэлээсэй гэж хүсэхгүй байна" хэмээн Анжелина хэлжээ. Эцэст нь Анжелина Жоли онгоцоо газардуулж байгаа нь харагдана.

Жүжигчин Анжелина Жоли сайн үйлсийн ажилд маш идэвхтэй оролцдог гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Тэрээр НҮБ-ийн элчээр ажиллаж, дүрвэгсдийн асуудалд идэвхтэй оролцоод зогсохгүй хэд, хэдэн хандивын байгууллага үүсгэн байгуулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх