Хайх

Онцлох үзэсгэлэн: “Street Photography Exhibition”

Онцлох үзэсгэлэн: “Street Photography Exhibition”

Гэрэл зурагт хайртай хэн бүхэнд...

Text: Buro.Retelling


Монголын Уран Зургийн Галерейд 12-р сарын 06-11-ний өдрүүдэд “Street Photography Exhibition” гэрэл зургийн үзэсгэлэн болох гэж байна. Энэхүү үзэсгэлэнг Сүүдэр маркетингийн агентлагийн дэргэдэх Pixels нэгдэл, Leica брэнд болон “Гудам” фото клуб хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл тус үзэсгэлэн нь гэрэл зурагт хамаарах баялаг сэдэв, төрлүүдээс гудамжны гэрэл зургийг сонгон алдаршуулах зорилготой юм. Түүнчлэн, гэрэл зурагт хайртай залуу үеэ дэмжих, гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах цаашдын олон үйл ажиллагааны эхлэл нь гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.

Онцлох үзэсгэлэн: “Street Photography Exhibition” (фото 1)

Үзэсгэлэнгийн үеэр баримтат гэрэл зургийн "Ц.Батзориг" сангийн дэмжлэгээр байгуулагдсан “Гудам” фото клубийн 27 залуу гэрэл зурагчдын 16 долоо хоногийн турш нийт 8 төрлөөр авсан цоо шинэ гэрэл зургийн бүтээлүүд дэлгэгдэнэ. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд Leica брэндийн төлөөлөгчид, Олон улсын пресс гэрэл зурагчин Максим Мармур зэрэг хүмүүс урилгаар зочлох ажээ. Зөвхөн үзэсгэлэнгээр зогсохгүй анхаарал татсан хөтөлбөрүүд байгааг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Тодруулбал, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Элбэгзаяагийн чөлөөт ярилцлага, Максим Мармурын гэрэл зургийн workshop зохион байгуулагдана. Үүний зэрэгцээ гэрэл зургийн хэлэлцүүлэг, Leica брэндийн нэрэмжит тэмцээний зарлал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа өдөр бүр зохиогдохоор төлөвлөгдсөн байна.

Иймд гэрэл зурагт хайртай, гэрэл зураг сонирхогч хэн бүхнийг энэхүү үзэсгэлэнгийн өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Pixels

Утас: 9595-9523

Facebook: Pixels.mn

Instagram: @pixelsmn

цааш үзэх