Хайх

\"La La Land\" киноны найруулагч Дэмьен Шазеллын шинэ төсөл юу вэ?

"La La Land" киноны найруулагч Дэмьен Шазеллын шинэ төсөл юу вэ?

Оскарын шагналт найруулагч

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

"La La Land" киноны найруулагч Дэмьен Шазелл, "Harry Potter and the Cursed Child" жүжгийн зохиолч Жек Торн нар хамтран мюзикл жанрын телевизийн цуврал хийх гэж байна. Дэмьен Шазелл найруулж, Жек Торн зохиолыг нь бичих "The Eddy" мюзиклийн үйл явдалд орчин үеийн Парис хотын хөгжмийн ертөнц гарахыг Hollywood Reporter вебсайт мэдээллэлээ.

Одоогийн байдлаар энэхүү мюзиклийн хөгжмийг хэн зохиох нь тодорхойгүй байгаа ч, Грэммигийн шагналт дуу зохиолч Глен Баллард ерөнхий продюсероор нь томилогдсон байна.

Уг төслөөс гадна Дэмьен Шазелл "La La Land" мюзиклийн гол дүрийн жүжигчин Райан Гослингтой хамтран сансрын нисгэгч Нил Армстронгийн амьдралаас сэдэвлэсэн "First Man" нэртэй намтарчилсан кино дээр ажиллаж байна.

Дэмьен Шазелл өнгөрсөн хоёрдугаар сард 32 настайдаа "La La Land" киногоор Оскарын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэнээр найруулагч төрөлд ялалт байгуулсан хамгийн залуу шагналтнаар тодорсон юм. 

цааш үзэх