Хайх

Playtime 2016-д оролцох хамтлагууд тодорлоо

Playtime 2016-д оролцох хамтлагууд тодорлоо

Тэсэн ядан хүлээцгээе

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жилийн наадамд шинээр оролцох хамтлагуудын шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа

Монголын хамгийн том амьд хөгжмийн Playtime наадам энэ жил зургаадугаар сарын 24-26-нд, уламжлал ёсоор Гачуурт, Монгол шилтгээнд болно. Өнгөрсөн 2015 онд гэхэд Playtime наадамд 4500 хүн оролцсон ба зуны хамгийн онцлох урлагийн үйл явдал байсан билээ.

Playtime наадмыг зохион байгуулагч Hi-Fi групп нь Монголын хөгжмийг гадаад зах зээлд гаргах том зорилгын хүрээнд энэхүү наадмын чанар, чансаанд маш их анхаардаг. Тиймээс уг наадамд шинээр оролцохоор бүртгүүлсэн хамтлагуудын дунд урьдчилсан шалгаруулалт явуулдаг ба тэнцсэн хамтлагуудын хувьд нэг ёсондоо цаашид урлагийн карьер хөөх эрхээ олж авч буй мэт томоохон урам болдог юм.

Энэ жилийн шалгаруулалт Гандан амьд хөгжмийн клубт олон нийтэд нээлттэй болж өнгөрсөн ба Playtime наадмын фэйсбүүк хуудсанд хамтлагуудын бичлэгийг байруулсан байна.  

Тэнцсэн хамтлагууд:
Something's Brewing
The Tourists - Mongolia
Eventide
Аравт / Aravt band/
Purgatory Destroyers
The Electrics
Ata Borgujin/LIVELOOPING/
Le Flamers
Futuroma
Sing Like A Pro
The Escape
Homosapiens
The Blacks
The Vibes
The Strings
Opus. 7

цааш үзэх