Хайх

Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө

Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө

91 насандаа

Text: Buro.Mongolia


Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер лхагва гарагийн шөнө 91 насандаа таалал төгссөн гэдгийг Playboy Enterprises компани албан ёсоор мэдэгдлээ. Мөн тус компани Хью Хефнерийг өөрийн Лос-Анжелес дахь харшдаа (Playboy Mansion) байгалийн жамаар таалал төгссөн гэдгийг нэмж онцолсон юм.

Тэрбээр 1953 онд дэлхий дахинд Playboy сэтгүүлийг танилцуулсан бөгөөд хамгийн анх тус сэтгүүлийн нүүрэнд алдарт жүжигчин Мэрилин Монро зургаа авахуулж байжээ.

Түүний хүү Купер "Миний аав Playboy сэтгүүлийг үүсгэн байгуулснаар бүхэл бүтэн амьдралын хэв маягийг тодорхойлж өгсөн. Тэрбээр гайхалтай амьдралаар амьдарсан. Мөн миний аав медиа ба урлаг соёлын салбарт маш том нөлөөг үзүүлсэн. Бид бүгд түүнийг үүрд санан дурсах болно" хэмээн албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

цааш үзэх