Хайх

Playtime 2018 наадамд тоглох уран бүтээлчдийн цагийн хуваарь зарлагдлаа

Тун удахгүй уулзацгаая

Playtime 2018 наадамд тоглох уран бүтээлчдийн цагийн хуваарь зарлагдлаа

Text: Бюро 24/7

Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам Playtime 2018 оны долоодугаар сарын 6-8 хооронд Гачууртын Монгол Шилтгээнд зохион байгуулагдана

Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох Playtime амьд хөгжмийн наадам эхлэхэд яг 64 хоног үлдээд байна. Хэдхэн хоногийн өмнө Playtime наадамд тоглох уран бүтээлчдийн нэрс зарлагдсан бол өнөөдөр тоглолтын цагийн хуваарь албан ёсоор нийтлэгдлээ.

Энэ жил Playtime амьд хөгжмийн наадмын тайзнаа Монгол ба олон улсын нийт 70 гаруй хамтлаг дуучид тоглохоор болжээ. Олон улсын онцлох уран бүтээлчдээс дурдвал өнгөрсөн жил хүрэлцэн ирсэн инди рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Японы The Fin хамтлаг, чиллвейв урсгалын "загалмайлсан эцэг" гэгддэг АНУ-ын дуучин, ая зохиогч Ariel Pink, Японы шилдэг рок хамтлагуудын нэг болох LITE гэх зэрэг хамтлаг дуучид тодроод байна. Тэгвэл Монгол уран бүтээлчдээс энэ жил Playtime-ын тайзнаа The Colors, Сөрөг хүч, Хөх Тэнгэр хамтлагууд амьд тоглолтоо үзүүлж, хөгжмийн наадмын уур амьсгалыг тодорхойлох болно.

Playtime 2018 наадамд тоглох уран бүтээлчдийн цагийн хуваарь зарлагдлаа (фото 1)

Хамгийн анх 2002 онд үүсгэн байгуулагдсан Playtime хөгжмийн наадам нь энэ жил 16 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ хугацаанд Playtime наадамд Шведийн The Radio Dept., ОХУ-ын Муммий Тролль, Японы Mono болон бусад олон алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирж, бидэнд тоглолтоо хүргэж байсан билээ. Мөн Playtime хөгжмийн наадмын үеэр уран бүтээлчид ба хөгжмийн хөтөлбөрүүдээс гадна, Монгол залуусын бүрдүүлсэн хамгийн сонирхолтой street style төрхүүд бидний анхаарлыг татдаг билээ. Энэ жил ч мөн бид хамгийн өвөрмөц фестивалийн хувцаслалтуудыг харна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс одооноос эхэлж Playtime-д бэлдэцгээе!

Playtime 2018 наадамд тоглох уран бүтээлчдийн цагийн хуваарь зарлагдлаа (фото 2)

Playtime 2018 наадамд тоглох уран бүтээлчдийн цагийн хуваарь зарлагдлаа (фото 3)

Playtime 2018 наадамд тоглох уран бүтээлчдийн цагийн хуваарь зарлагдлаа (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх