Хайх

Пулитцерын 2017 оны шагналтнууд тодорлоо

Пулитцерын 2017 оны шагналтнууд тодорлоо

Нью-Йорк хотод

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Нью-Йорк хотын Колумбын их сургуульд Пулитцерын шагнал гардуулах ёслол болж сэтгүүл зүй, уран зохиолын салбарын шилдгүүдийг тодрууллаа

Пулитцерын шагнал бол АНУ-ын сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналын нэгт тооцогддог. Энэ жил уг шагнал гардуулах ёслол 101 дэх жилдээ зохион байгуулагдаж, сэтгүүл зүй, уран зохиол, дуу хөгжмийн төрөлд нийт 21 ялагч тодруулжээ.

Пулитцерын 2017 оны шагнал гардуулах ёслолоос сэтгүүл зүйн төрөлд "Олон нийтийн эрх ашиг" шагналыг New York Daily News сонины сурвалжлагчид болон ProPublica гэх ашгийн бус байгууллага хүртсэн байна. Тэд Нью-Йорк хотын цагдаа нар ядуу иргэдийг улсын орон сууцнаас албадан нүүлгэж байгаа тухай сурвалжилга бэлдсэн юм.

"Олон улсын сэтгүүл зүй" төрөлд New York Times сонины сурвалжлагчдын хийсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тухай материал шалгарчээ. Тодруулбал тэд Владимир Путин олон улс дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд аллага, цахим хүчирхийлэл, сүрдүүлэг, өрсөлдөгчийнхөө эсрэг "хар" баримт цуглуулах зэрэг арга барилуудыг ашигладаг гэж мэдээллэжээ.

Пулитцерын 2017 оны шагналтнууд тодорлоо (фото 1)

Энэхүү шагнал гардуулах ёслолын "Тайлбарт сэтгүүл зүй" төрөлд "Панамын архив"-ыг дэлгэсэн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум шагнал авсан байна. Дэлхийн нэр, нөлөө бүхий хүмүүс холбогдсон оффшорын хэргийг илрүүлэхэд зургаан тивийн, 300 гаруй сэтгүүлчид хамтран ажиллажээ. 

Пулитцерын 2017 оны шагналтнууд тодорлоо (фото 2)

Пулитцерын шагналын "Уран зохиол"-ын төрөлд Нью-Йоркоос гаралтай зохиолч Колсон Уайтхедын "The Underground Railroad" зохиол ялалт байгуулсан байна. Энэхүү ном нь АНУ-ын Иргэний дайны үеийн боолчлолын тухай өгүүлдэг бөгөөд New York Times-ийн бестселлер болсон юм. Мөн хөгжмийн зохиолч Ду Юны "Angel's Bone" дуурь Пулитцерын шагнал хүртжээ. 

Пулитцерын шагналын 2017 оны ялагчдын бүрэн жагсаалтыг албан ёсны вебсайтаас харах боломжтой. 

цааш үзэх