Хайх

Райан Рейнольдс Пикачу покемоны дүрд тоглоно

Райан Рейнольдс Пикачу покемоны дүрд тоглоно

“Big Little Lies” цувралын жүжигчний хамтаар

Text: Buro.Mongolia


Зураг:

The Hollywood Reporter сэтгүүлийн мэдээллэснээр Канадын жүжигчин Райан Рейнольдс покемоны ертөнцийн тухай бүрэн хэмжээний кинонд тоглохоор болжээ.

"Detective Pikachu" нэртэй энэхүү төслийг Dreamworks кино компани бүтээж байгаа бөгөөд найруулагчаар нь "Monster vs. Aliens" анимэйшн киног бүтээсэн Роберт Леттерман ажиллахаар болсон байна. Киноны баатрыг компьютер графикийн тусламжтай зурах хэдий ч жүжигчин Райан Рейнольдс Пикачугийн бүх хөдөлгөөнийг нь өөрөө гүйцэтгэж, үүний хажуугаар мөн дуу оруулах юм. 

"Detective Pikachu" киноны жүжигчдийн багт Жастис Смит ("Paper Towns") ба "Big Little Lies" цувралд тоглосон Кэтрин Ньютон нар багтжээ. Жастис Смит Пикачугийн эзний дүрийг бүтээх бол Кэтрин түүнд тусалдаг сэтгүүлч бүсгүйн дүрд тоглох болно.

Тус киноны зураг авалт 2018 оны нэгдүгээр сард Лондон хотод эхлэхээр төлөвлөгджээ.

цааш үзэх