Хайх

Rick & Morty цуврал эргэн ирнэ

Rick & Morty цуврал эргэн ирнэ

70 анги цацагдана

Text: Buro.Mongolia


Смитийн гэр бүл, тэр дундаа архинд донтсон эрдэмтэн Рик болон түүний ач хүү Морти нарын адал явдлыг өгүүлэх Rick & Morty цуврал эргэн ирэхээр боллоо.

Тодруулбал цувралын зохиолч, анимaтoр Жастин Ройланд өөрийн Twitter хуудаснаа цувралын 70 шинэ анги гарна гэх утгатай зургийг байршуулжээ. Шинэ улирал хэзээ гарах нь хараахан тодорхой болоогүй байгаа ч зарим нэг эх сурвалжийн мэдээллэснээр 2019 оны тавдугаар сард цацагдах магaдлалтай байна.

Дашрамд дуулгахад Rick & Morty цуврал нь 2013 оноос гарч эхэлсэн бөгөөд одоогоор гурван улирал буюу нийт 31 анги гарсан билээ. Тус цуврал нь Cartoon Network сувгийн насанд хүрэгчдийг чиглэсэн Adult Swim хөтөлбөрт зориулагдан хийгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх