Хайх

Ринго Старр хүлэг баатар цол хүртэнэ

Ринго Старр хүлэг баатар цол хүртэнэ

Пол Маккартнигаас 20 жилийн дараа

Text: Buro.Mongolia


Зураг:

The Beatles хамтлагийн домогт гитарчин Ринго Старр (жинхэнэ нэр нь Ричард Старки) Букингемын ордонд зохиогдох шинэ жилийн хүлээн авалт дээр Их Британийн эзэнт гүрний хүлэг баатар цолоор шагнуулна гэдгийг The Sun мэдээллэж байна. Өдгөө 77 настай Ринго Старрыг дуу хөгжим болон буяны үйлсэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө ийнхүү шагнах гэж байгаа аж.

1965 онд The Beatles хамтлагийн бүх гишүүд Их Британийн эзэнт гүрний одонг (The Most Excellent Order of the British Empire) хүртэж байсан билээ. Тэд түүхэнд энэхүү хүндэт цолыг авсан анхны поп уран бүтээлчид болсон юм.

Харин 1997 онд тус хамтлагийн гишүүн Пол Маккартни хүлэг баатар цолыг хүртсэн юм. Сонирхуулахад 2000 онд хатан хаан Жорж Харрисонд Их Британийн эзэнт гүрний офицер цолыг олгохыг хүссэн ч, The Beatles хамтлагийн домогт гитарчин шагналыг хүлээн авахаас татгалзаж байсан түүхтэй.

цааш үзэх