Хайх

Рок-н-роллын домог Чак Берри таалал төгсчээ

Рок-н-роллын домог Чак Берри таалал төгсчээ

90 насандаа

Text: Buro.Mongolia


Зураг:

"Rock & Roll Music", "Roll Over Beethoven" "Johnny B Good" зэрэг алдарт дуунуудыг зохиосон, рок-н-ролл хөгжмийн анхдагч уран бүтээлчдийн нэг, америкийн дуучин Чак Берри уржигдар Миссури дахь гэртээ 90 насандаа таалал төгсчээ. 

Чак Берри орчин үеийн дуу хөгжмийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн хүн юм. Тэрбээр 1950-аад оны сүүлээр буюу АНУ-д өнгөт арьстнуудын эрх ашгийг хамгаалсан хөдөлгөөнүүд ид өрнөж байх үед рок-н-роллын гитарын үндсэн үйлдлүүдийг бодож олжээ.

Чак Берри 1984 онд хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Грэммигийн шагнал хүртсэн байсан. Берри таалал төгсөх хүртлээ дуулахаа зогсоогоогүй. Тэрбээр 2017 (38 жилийн дараа анх удаа) онд "Chuck" гэх нэртэй шинэ цомгийг гаргахаар төлөвлөж байжээ.

Одоогийн байдлаар олон тооны уран бүтээлчид эмгэнэл илэрхийлсээр байна. Жишээ нь "Би түүний бидэнд бэлэглэсэн хөгжимд талархаж байна. Тэр бидний залуу насыг гэрэл гэгээтэй болгож, уран бүтээлч болох мөрөөдлийг маань төрүүлсэн" гэж Мик Жаггер ярьжээ.

 

цааш үзэх