Хайх

Rolling Stone сэтгүүл 2017 оны шилдэг дуунуудыг тодрууллаа

Rolling Stone сэтгүүл 2017 оны шилдэг дуунуудыг тодрууллаа

Шилдэг 50 дуу

Text: Buro.Mongolia


Зураг:

Жил бүрийн эцсээр хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий Rolling Stone сэтгүүл "Оны шилдэг 50 цомог", "Оны шилдэг 50 дуу" зэрэг хэдэн, хэдэн жагсаалт танилцуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл өчигдөр тус сэтгүүлийн редакци энэ оны хамгийн шилдэг 50 дууны жагсаалтаа нийтэллээ. Тэдний энэхүү жагсаалтыг энэ жил Их Британийн дуучин Харри Стайлс "Sign of the Times" дуугаараа тэргүүлсэн байна. Харин Rolling Stone сэтгүүл хоёрдугаар байрыг Шинэ Зеландын дуучин Lorde-ын "Homemade Dynamite" дуунд өгчээ. Үүний араас Кендрик Ламар (Humble), Cardi B (Bodak Yellow), U2 (Lights of Home) хамтлагийн дуунууд жагссан байна.

Мөн эхний 10 байранд Migos ба Lil Uzivert нарын хамтран бүтээсэн "Bad and Boujee" , Луис Фонси ба Daddy Yankee нарын "Despacito", The Weeknd ба Лана Дель Рейгийн "Lust for Life" зэрэг уран бүтээлүүд багтжээ.

Та 2017 оны шилдэг 50 дууны бүрэн жагсаалтыг эндээс харна уу.

 

 

 

цааш үзэх