Хайх

Rolling Stone сэтгүүл энэ жилийн шилдэг 50 цомгийг нэрлэлээ

Rolling Stone сэтгүүл энэ жилийн шилдэг 50 цомгийг нэрлэлээ

Үр дүнг харуулах цаг

Text: Б.Амина


Зураг:

Уламжлалт ёсоор жил бүрийн эцэст шилдгийн шилдгүүдийг шалгаруулсан жагсаалтууд гарч ирдэг. Rolling Stone сэтгүүл 2015 оны шилдэг 50 цомгийг тодрууллаа

Rolling Stone -ын нэрлэсэн эдгээр 50 цомог хөгжмийн салбарт энэ жил болж өнгөрсөн үйл явдлуудын дүгнэлт болж байгаа юм. Мэдээж жилийн эцэст бүгд л Аделийн "25" цомгийг илүү их сонирхсон, "25"-ын синглүүд одоог хүртэл чартуудын эхний байранд орж байгаа ч энэ удаад хоёрдугаар байрт жагсчээ. Харин нэгдүгээрт Кендрик Ламарын гуравдах цомог "To Pimp a Butterfly" тэргүүлсэн байна. Гуравт Дрейкийн хоёрдугаар сард гаргасан "If You're Reading This It's Too Late" цомог оржээ. Мөн жагсаалтын эхний аравт The Weeknd болон Blur нарын цомог багтсан байна. Дашрамд дурдахад Blur-ын "The Magic Whip" цомгийг бид 12 жил хүлээсэн билээ. Мөн хүмүүс багагүй хүлээсэн Лана Дель Рейн "Honeymoon" цомог жагсаалтын 12-т багтсан байна. Rolling Stone Кит Ричардсын "Crosseyed Heart" цомгийг оруулахаа марталгүй 17-р байрт жагсаажээ.

Та бүрэн жагсаалтыг Rolling Stone сэтгүүлийн албан ёсны сайт дээрээс хараарай.

 

цааш үзэх