Хайх

Сандра Буллок, Рианна нар “Ocean’s 8” киноны анхны трейлерт

Мөн Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Хелена Бонэм-Картер болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Warner Bros. кино компани "Ocean's 8" киноны анхны трейлерийг цацлаа. Өнөөдрийг хүртэл киноны үйл явдалд яг юу гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс байсан бол одоо бидэнд бүх зүйл тодорхой болж байна. Дебби Оушен (Сандра Буллок) Нью-Йорк хотод жил бүр уламжлал болон зохиогддог Met Gala үдэшлэг дээр үнэт эдлэлийн хулгай хийхээр долоон чадварлаг эмэгтэйг цуглуулан баг бүрдүүлдэг. Тодруулбал тэд Дафни Клюггер (Энн Хэтэуэй) гэх алдартны хүзүүг чимэх 150 сая ам.долларын үнэтэй зүүлтийг хулгайлахаар шийддэг юм.

"Ocean's 8" киноны гол дүрд Сандра Буллок, Кейт Бланшетт, Сара Полсон, Хелена Бонэм-Картер, Рианна, Минди Кейлинг, Энн Хэтэуэй нар тоглосон байгаа. Түүнчлэн Кендалл Женнер, Жижи Хадид, Анна Винтур, Александр Вэнг нар ч киноны жижиг хэсэгт тоглох болно.

Зөвхөн эмэгтэй гол дүрүүдээс бүрдсэн "Ocean's 8" кино 2018 оны зургаадугаар сарын 8-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

цааш үзэх