Хайх

Сара Коннор эргэн ирнэ: Линда Хэмилтон “Терминатор” киноны шинэ ангид тоглоно

Сара Коннор эргэн ирнэ: Линда Хэмилтон “Терминатор” киноны шинэ ангид тоглоно

Шварценеггерын хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Жеймс Камерон алдарт "Терминатор" франчайзыг дахин шинэчлэн гаргахаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл "Terminator 2: Judgment Day" буюу "Терминатор 2: Цээрлэлийн өдөр"кино гарснаас хойш 25 жилийн дараа жүжигчин Линда Хэмилтон, Сара Коннорын дүрд эргэн ирэхээр болжээ.
Линда Хэмилтон тус киноны найруулагч Жеймс Камеронтой уулзсан бөгөөд одоогоор нэр нь тодорхойгүй байгаа "Терминатор"-ын үргэлжлэлд тоглоно гэдгээ баталсан байна.

"Нэгэн цагт Сара Коннор адал явдалт жанрын маш чухал эмэгтэй дүр байсан юм. Харин одоо тэр илүү туршлагатай, дайчин эмэгтэй болон эргэн ирэх гэж байна. Өнөөдөр дэлгэцийн бүтээлүүдэд муу залуустай тэмцдэг 50-60 настай эрэгтэй дүрүүд маш олон бий. Гэвч энэ насны эмэгтэй баатрууд бараг байдаггүй" гэж Жеймс Камерон ярьжээ.Тиймээс одооноос эхлэн Жеймс Камерон, Линда Хэмилтон нар энэ байдлыг өөрчлөх бололтой.

Одоогийн байдлаар шинэ "Терминатор" киноны найруулагчаар Тим Миллер ("Deadpool") ажиллах болсон нь батлагдаад байна. Харин Жеймс Камерон өөрөө продюсерын үүргийг гүйцэтгэх аж. Мөн Линда Хэмилтоны хамтаар Арнольд Шварценеггер ч шинэ ангид эргэн ирэх гэнэ.

Хамгийн анх Жеймс Камероны найруулсан "The Terminator" гэх шинжлэх ухааны уран зөгнөлт кино 1984 онд нээлтээ хийж байсан түүхтэй. Харин үүнээс долоон жилийн дараа "Terminator 2: Judgment Day" нэртэй хоёрдугаар анги нь гарсан юм. Уг бүтээл нь кино театруудаас 522 сая долларын орлого олж, тухайн үедээ дээд амжилтыг тогтоож байжээ.

 

 

цааш үзэх