Хайх

Сэм Смит хөгжмийн ертөнцөд шинэ дуутай эргэн ирлээ

“Too Good at Goodbyes”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

 

Их Британийн дуучин Сэм Смит "Too Good at Goodbyes" нэртэй шинэ синглээ танилцууллаа. Энэхүү сингл түүний энэ жилийн сүүлээр нээлтээ хийх хоёр дах цомогт багтах юм. "Энэ дуу нь миний тухай мөн хайр дурлалын харилцааны талаар өгүүлсэн байгаа. Шинэ цомогт ийм хувийн шинж чанартай дөрвөн дуу багтсан. Харин бусад нь миний амьдралд байгаа хүмүүс болон тэдэнд тохиолдсон үйл явдлууд, түүхүүдийг өгүүлсэн" гэж Сэм Смит Apple Music-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Сэм одоогоор шинэ цомгийнхоо нэрийг нууцалж байгаа юм.

Сэм Смит хоёр жилийн өмнө Жеймс Бондын тухай "Spectre" кинонд зориулан "Writing's on the Wall" нэртэй дуу гаргаж байсан бөгөөд уг сингл нь Оскарын шагнал хүртэж байсан билээ. Харин үүнээс хойш тэрээр хэсэг хугацааны турш шинэ уран бүтээл гаргалгүй нам гүн байсан юм.

цааш үзэх