Хайх

“Sex and the City” цувралын жүжигчид бодит амьдрал дээр хэзээ ч нөхөрлөж байгаагүй

Тийм ч учраас Ким Кэтролл шинэ ангид тоглохоос татгалзсан уу?

“Sex and the City” цувралын жүжигчид бодит амьдрал дээр хэзээ ч нөхөрлөж байгаагүй

Саяхан бид "Sex and the City" цувралаас сэдэвлэсэн "Sex and the City 3" бүрэн хэмжээний кино хийгдэхгүй гэдгийг мэдээллэсэн билээ. Тэгвэл Пирс Морганы "Life Stories" шоуны үеэр Саманта Жонсын дүрийг бүтээсэн жүжигчин Ким Кэтролл тус цувралын жүжигчдийн багаас гарсан учраас дараагийн төсөлд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Өмнө нь энэ тухай мөн "Sex and the City" цувралын продюсер, Кэрри Брэдшоугийн дүрийг бүтээсэн жүжигчин Сара Жессика Паркер мэдэгдэж байсан юм.

Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ким Кэтроллыг Самантагийн дүрд эргэн ирэхийн тулд киноны продюсеруудад маш олон шаардлага тавьсан гэж мэдээллэж байсан билээ. Харин өдгөө 61 настай Ким Кэтролл энэ бүх мэдэллийг үгүйсгэсэн юм. Тэрээр "Би одоо 41 эсвэл 53-тай ч биш. Би 61 настай. Би Самантагаас маш их зүйлийг суралцсан. Гэхдээ би цаашид энэ дүрийг бүтээхийг хүсэхгүй байна" гэжээ.

Харин түүнээс "Sex and the City" цувралын бусад жүжигчидтэй нөхөрлөдөг байсан эсэхийг асуухад "Бид хэзээ ч найзууд байгаагүй. Бид хамт ажилладаг хүмүүс л байсан. Зарим талаараа энэ бол маш эрүүл харилцаа юм. Учир нь ингэснээр чи ажлын ба хувийн харилцаандаа маш тодорхой зааг тавьж өгнө гэсэн үг" хэмээн Ким хуваалцсан байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх