Хайх

Дональд Трампын эсрэг Шайа Лабафын эсэргүүцлийг зогсоолоо

Дональд Трампын эсрэг Шайа Лабафын эсэргүүцлийг зогсоолоо

Аюулгүй байдлын үүднээс

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йорк хотын "Museum of the Moving Image" музейн төлөөлөгчид жүжигчин Шайа Лабафын эхлүүлсэн Трампын эсрэг хөдөлгөөнийг зогсоож буйгаа зарлалаа. Шайа Лабаф өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн дөрвөн жилийн хугацаатай инсталляцыг "Museum of the Moving Image" музейн хананд байршуулсан юм. Энэхүү инсталляци нь "He Will Not Divide Us" буюу "Тэр биднийг хувааж чадахгүй" гэсэн бичигтэй камераас бүрдсэн ба хүссэн хүн бүр очиж энэ үгийг хэлэх боломжтой байжээ. Харин энэхүү бичлэг нь Трампын эрх барих хугацаанд hewillnotdivide.us вебсайтаар шууд дамжуулагдах байсан юм.

Музейн ажилтнууд ба үзэгчдийн аюулгүй байдал энэхүү инсталляцыг хаах болсон гол шалтгаан болжээ. Учир нь энд янз бүрийн зөрчилдөөн үүсч, эцэст нь олон тооны баривчилгаа хийхэд хүргэсэн байна.

Тэгэхдээ Шайа Лабаф бууж өгөхгүй бололтой. Тэрээр өөрийн Twitter хуудас болон эсэргүүцлийн хөдөлгөөний албан ёсны вебсайт дээр "Музей биднийг орхилоо" гэсэн үгсийг бичиж үлдээсэн байна.

цааш үзэх