Хайх

Скарлетт Йоханссон 2016 оны хамгийн орлоготой жүжигчнээр тодорлоо

Скарлетт Йоханссон 2016 оны хамгийн орлоготой жүжигчнээр тодорлоо

Америкийн Forbes сэтгүүл жагсаалт гаргалаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүлийн гаргасан шинэхэн жагсаалтын дагуу Скарлетт Йоханссон 2016 оны хамгийн орлоготой жүжигчнээр тодорлоо. Өөрөөр хэлбэл түүний тоглосон кинонуудын тасалбар хамгийн ихээр борлуулагдсан байна. Өнгөрсөн 2016 онд жүжигчин бүсгүй «Captain America: Civil War» ба Коэн ах дүүсийн «Hail, Caesar!» инээдмийн кинонд гол дүр гүйцэтгэсэн бөгөөд эдгээр бүтээлүүд нийт $ 1,2 тэрбум доллар олсон байна.

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтын хоёрдугаар байранд «Captain America: Civil War» киноны эрэгтэй гол дүр Крис Эванс ба төмөр хүн Роберт Дауни Жуниор нар зэрэг бичигдлээ. Жагсаалтад мөн Бен Аффлек, Эми Адамс ба Райан Рейнольдс нар багтжээ.

цааш үзэх