Хайх

Софи Тернер “Game of Thrones” цувралын төгсгөл ямар байх талаар хуваалцлаа

Софи Тернер “Game of Thrones” цувралын төгсгөл ямар байх талаар хуваалцлаа

Биднийг юу хүлээж байна вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт "Game of Thrones" цувралд Санса Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин Софи Тернер цуврал хэрхэн төгсөхийг мэднэ гэж хэллээ. Жүжигчин бүсгүй аль хэдийнэ кино зохиолыг уншсан бөгөөд үнэхээр гайхалтай төгсгөл байх болно гэдгийг The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хуваалцсан байна.

Тэрээр жүжигчдэд цувралын төгсгөлийг уншиж өгөхөд хүн бүхний сэтгэл маш их хөдөлсөн гэдгийг онцоллоо. "Кино зохиолын төгсгөлийг бидэнд уншиж өгч, хамгийн сүүлд нь ‘Game of Thrones төгсөв' гэж хэлэхэд бараг бүх жүжигчид уйлсан. Бид бүгд босч зогсон алгаа ташиж байсан. Үнэхээр гайхалтай байсан шүү" гэж Софи ярьсан юм.

Мөн Софи Тернер "Game of Thrones" -ын төгсгөлийг унших үнэхээр цочирдмоор байсан гэжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй өөрийнх нь бүтээсэн дүр амьд гарч чадах эсэхийг хэлээгүй байна. Үүнээс гадна тэрээр жүжигчид ч гэсэн шүтэн бишрэгчдийн адил янз бүрийн таамаг дэвшүүлдэг гэдгийг онцолсон юм. Ер нь цувралын зохиол алдагдахаас сэргийлж кино студи бүх чадлаа дайчилдаг тул гадуур тархаж байгаа таамгуудад итгээд хэрэггүй гэдгийг ч Софи Тернер нэмж мэдэгдсэн байна.

Эцэст нь тэрээр "Шинэ улиралд өмнө нь байснаас хамаагүй их романтик харилцаанууд гарах болно" гэдгийг дэлгэлээ.

"Game of Thrones" цувралын наймдугаар буюу сүүлчийн улирал 2019 онд гарна.

цааш үзэх