Хайх

Sotheby's ба Christie's дуудлага худалдааны орднууд бүсгүйчүүдийг сурталчилгааны зурагт ашиглахаа болино

Сексизмийн эсрэг тэмцэнэ

Sotheby's ба Christie's дуудлага худалдааны орднууд бүсгүйчүүдийг сурталчилгааны зурагт ашиглахаа болино

Text: Бюро 24/7

Дэлхийн томоохон дуудлага худалдааны компаниуд болох Sotheby's ба Christie's орднуудын төлөөлөгчид урлагийн бүтээлийн сурталчилгаанд бүсгүйчүүдийн зургийг ашиглахаа болино гэдгээ мэдэгдлээ. Тэд зураг авалтанд "art-girls" оруулах нь нэг төрлийн сексизм болж байгаа хэмээн үзэж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргасан байна. Мөн ирээдүйд эдгээр компаниуд сурталчилгааны зураг авалтанд оролцуулах моделиудыг илүү олон төрлийн хүмүүсээс сонгох болно гэдгээ амласан юм.

"Бид урлагийн маш олон төрөлтэй ажилладаг. Тиймээс бид үүнийг илүү өргөн хүрээтэй арга барилаар харуулахыг хүсэж байна" гэж Sotheby's ордны төлөөлөгч Frieze сэтгүүлд ярьжээ.

Тэгвэл Christie's компанийн төлөөлөгч хэлэхдээ ялгаварлан гадуурхсан шинжтэй сурталчилгаа нь дуудлага худалдааны ордны хүсэлтээр бүтдэггүй гэдгийг онцолж, зураг авалтанд оролцох хүмүүсийн сонголтонд харин гэрэл зурагчид болон зургийн редакторууд нөлөөлдөг болохыг мэдэгдсэн байна. "Ихэвчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон гэрэл зурагчид зураг авалтанд эмэгтэй модель тоглуулахыг хүсдэг. Хэдийгээр бид өөр төрлийн зураг авалт санал болгодог ч дээрх хүсэлтийг биелүүлэх хэрэг гардаг юм" гэж тэрээр хэлжээ.

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх