Хайх

Стивен Кинг шинэ цувралынхаа тизер трейлерийг танилцууллаа

Стивен Кинг шинэ цувралынхаа тизер трейлерийг танилцууллаа

"Castle Rock"

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт зохиолч Стивен Кинг, Ж.Ж. Абрамс нар хамтарч "Castle Rock" нэртэй цуврал бүтээжээ

Америкийн зохиолч Стивен Кинг өөрийн "Castle Rock" зохиолоос сэдэвлэсэн телевизийн цуврал бүтээсэн гэдгээ Twitter хуудсаараа дамжуулан зарласан байна.

Энэхүү цуврал дээр найруулагч, продюсер Ж.Ж. Абрамсын "Bad Robot" продюсерын компани ажиллажээ."Castle Rock" бол Стивен Кинг ба Ж.Ж. Абрамс нарын хамтарч байгаа хоёр дах төсөл юм. Тэд өмнө нь "11/22/63" гэх шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал бүтээж байсан.

"Castle Rock" бол Мэн мужид оршдог зохиомол хот бөгөөд Стивен Кингийн хэд, хэдэн зохиолын үйл явдал энд өрнөдөг. Одоогийн байдлаар энэхүү цувралын зургаан улирлыг Hulu видео түрээсийн үйлчилгээнд байршуулахаар төлөвлөжээ.

цааш үзэх