Хайх

“Stranger Things 2” цувралын албан ёсны дуунуудыг сонсоцгооё

“Stranger Things 2” цувралын албан ёсны дуунуудыг сонсоцгооё

Маргаашийн албан ёсны нээлтэд бэлдэж

Text: Buro.Mongolia


Шинжлэх ухааны уран зөгнөлт "Stranger Things" цувралын хоёрдугаар улирал маргааш албан ёсоор нээлтээ хийнэ. Тэгвэл үүнээс нэг хоногийн өмнө тус цувралын албан ёсны дуунууд цацагдсан байна. Мэдээж хэрэг өнгөрсөн улирлын гайхалтай дуунуудыг бүтээж байсан Кайл Диксон ба Майкл Штейн нар энэ удаад ч мөн тус цувралын хөгжим дээр ажиллажээ. Тэд энэ удаад өмнөх амжилтаа давж гарахын тулд бүр ч их хичээх хэрэг гарсан юм. Сонирхуулахад өмнө нь маш олон шүүмжлэгч ба үзэгчид тэдний уран бүтээлийг "Twin Peaks" цувралын хөгжимтэй зүйрлэж байсан билээ.

Диксон ба Штейн нар "Stranger Things" цувралын хоёрдугаар улиралд зориулж нийт 34 дуу зохиосон байна. Эдгээр дуунууд нь "Stranger Things 2" цувралыг улам бүр учир битүүлэг болгоод зогсохгүй хүмүүсийн анхаарлыг ч маш ихээр татаж байгаа юм.

Кино шүүмжлэгчид "Stranger Things 2" цувралыг албан ёсны нээлтээс нь өмнө түрүүлж үзсэн байгаа бөгөөд тэдний шүүмжээс харахад Netflix энэ удаад ч шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгохгүй бололтой (Rotten Tomatoes вебсайт 93% үнэлгээ өгсөн байгаа).

Та энэхүү цувралын албан ёсны дуунуудыг эндээс сонсож эсвэл татаж авч болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх