Хайх

“Stranger Things” цувралын одууд хэр их хэмжээний цалин авдаг вэ?

“Stranger Things” цувралын одууд хэр их хэмжээний цалин авдаг вэ?

Цувралын хоёрдугаар улирлаас эхлэн жүжигчдийн цалин эрс өсчээ

Text: Бюро 24/7

Netflix-ийн алдарт "Stranger Things" цуврал энэ оны дөрөвдүгээр сард гуравдугаар улирлын зураг авалтаа хийж эхэлнэ. Тэгвэл цувралын жүжигчид шинэ улиралд авах цалингийн хэмжээгээ аль хэдийнэ Netflix компанитай тохиролцсон гэдгийг Hollywood Reporter вебсайт мэдээллэж байна.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр "Stranger Things" цувралын гол дүрийн жүжигчдийн цалин эхний хоёр улиралтай харьцуулахад огцом өссөн гэнэ. Жишээлбэл цувралын насанд хүрсэн жүжигчид болох Вайнона Райдер (Жойс Байерс), Дэвид Харбор (Жим Хоппер) нар шинэ улирлын анги бүрээс 350,000 ам.долларын цалин тус, тус авч байгаа гэжээ. Эхний улирлын нэг ангиас Вайнона Райдер 100,000 ам.доллар авч байсан бол Дэвид Харбор 80,000 ам.доллар олж байсан юм.

Харин "Stranger Things"-ийн бяцхан одууд болох Финн Вольфард, Гейтен Матараццо, Калеб Маклафлин, Ноа Шнапп нар шинэ улирлын анги бүрээс 250,000 ам.долларын цалин авна гэж Hollywood Reporter мэдээллэж байна. Сонирхуулахад цувралын өмнөх хоёр улирлын нэг ангиас тэд бүгд 25,000 ам.доллар олж байсан юм.

Мөн алдарт уран зөгнөлт цувралын өсвөр насныхны дүрд тоглосон Наталия Дайер (Нэнси), Чарли Хитон (Жонатан) ба Жо Кири (Стив) нар шинэ улирлын нэг ангиас ойролцоогоор тус бүрдээ 150,000 ам.доллар авах гэнэ.

Харин цувралын гол од болох 14 настай Милли Бобби Брауны цалингийн талаар одоогоор тодорхой мэдээлэл цацагдаагүй байгаа ч өнгөрсөн жил тэрээр хоёрдугаар улирлын нэг ангиас 250,000 ам.доллар олж байсныг Hollywood Reporter мэдээллэж байсан билээ. Тиймээс түүнийг гуравдугаар улирлын анги бүрээс ойролцоогоор 300,000 ам.долларын цалин авах магадлалтай хэмээн тус сэтгүүл таамаглаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх