Хайх

“Suicide Squad” киноны гол баатруудыг танилцуулж байна

“Suicide Squad” киноны гол баатруудыг танилцуулж байна

Гол дүрийн муу баатрууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү видеонуудад “Suicide Squad” киноны гол дүрийн бүх баатруудыг маш богино бөгөөд ойлгомжтойгоор танилцуулсан байгаа

"Suicide Squad" киноны гол баатруудыг танилцуулсан богино хэмжээний тизер видеонууд олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Гол баатруудын хэлэх дуртай үгс, киноны хэсэг ба дүр болгоны богино танилцуулгыг энэхүү бичлэгүүдээс үзэж болно. Анхан шатны шүтэн бишрэгчдэд эхний ээлжинд хангалттай мэдээлэл гэж бодож байна.

Жишээлбэл, "Санаж ав, бид бол муу залуус" гэж Deadshot буюу Уилл Смит өөрийн видеонд хэлнэ. Тэгвэл Жокерын (Жаред Лето) хэлдэг үг бүр ч эелдэг. Тэр "Би чамайг алах төлөвлөгөөгүй байна. Би зүгээр л чамайг өвтгөнө. Маш их, бүр маш ихээр өвтгөнө" гэжээ. Киноны нээлт дөхөх тусам ийнхүү богино хэмжээний бичлэгүүдийг цацаж хүмүүсийн дунд хүлээлт үүсгэж байгаа нь аргагүй юм. Учир нь "Suicide Squad" киноны дэлхийн нээлт тун удахгүй буюу наймдугаар сарын нэгэнд эхлэх бол, Улаанбаатар хотод наймдугаар сарын 12-нд гарахаар болжээ.

Киноны үйл явдлыг эргэн сануулахад, Засгийн газар хэсэг бүлэг гэмт хэрэгтнүүдийг цуглуулж, дэлхийг авруулахаар маш аюултай тусгай даалгаварт явуулдаг. Тэднийг зүгээр ч нэг сонгоогүй бөгөөд хэрэв төлөвлөгөө бүтэлгүйтвэл бүх бурууг гэмт хэрэгтнүүдэд тохохоор шийднэ. "Suicide Squad" киноны гол дүрд Жаред Лето, Уилл Смит, Марго Робби, Кара Делевинь, Адам Бич, Жай Кортни, Жоэл Киннаман, Адевале Акинойе-Агбаже, Карен Фукухара, Жей Эрнандес ба Вайола Дэвис нар тогложээ. Мөн бид та бүхэнд өчигдөр цахим ертөнцөд цацагдсан цоо шинэ трейлерийг давхар хүргэж байна.

 

цааш үзэх