Хайх

“The Crown” цуврал Их Британийн хатан хааны гэр бүлийн нууцлаг амьдралыг дэлхий нийтэд ил болгож байна

“The Crown” цуврал Их Британийн хатан хааны гэр бүлийн нууцлаг амьдралыг дэлхий нийтэд ил болгож байна

"The Crown" цувралын хоёрдугаар улирлын шинэ трейлер цацагдлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн жил нээлтээ хийж, дэлхий нийтэд Их Британийн хааны гэр бүлийн нууцлаг амьдралыг дэлгэсэн Netflix-ийн "The Crown" цуврал тун удахгүй хоёрдугаар улирлаа үзэгчдэд хүргэх гэж байна. Энэ удаад хатан хаан II Элизабет улс орноо хүнд цаг мөчид удирдахын зэрэгцээ өөрийн гэрлэлтийг аврахыг хичээнэ. "The Crown" цувралын шинэ улирал ерөнхийдөө хунтайж Филиппийн хувийн зан араншин, гарал үүслийг дэлгэрэнгүй харуулж, хосуудын хувийн харилцаанд төвлөрөх нь тодорхой болж байна. Трейлерээс бид хатан хаан хунтайж Филиппэд хандан "Би чамайг хэзээ ч өршөөж чадахгүй. Гол асуулт нь чи өөрийгөө уучилж чадах уу?" гэж хэлж байгаа нь сонсогдоно.

Мөн цувралын үйл явдалд хатан хаан II Элизабетийн дүү, Маргарет гүнж шинэ хайр дурлал, зугаа цэнгэлд хөтлөгдөн Их Британийн хааны удмын нэр хүндийг эрсдэлд оруулах болно. Ямартаа ч "The Crown" цувралын шинэ улиралд биднийг Их Британийн хатан хааны хувийн амьдралыг харуулсан олон сонирхолтой үйл явдал хүлээж байна.

The Crown цувралын хоёрдугаар улирал 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд Netflix дээр тавигдана.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх