Хайх

“The Nightmare Before Christmas” киноны үргэлжлэл гарна

“The Nightmare Before Christmas” киноны үргэлжлэл гарна

Комик ном хувилбараар

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Тим Бертоны алдарт "The Nightmare Before Christmas" анимэйшн мюзикл анх нээлтээ хийснээс хойш 25 жил өнгөрчээ. Өмнө нь Disney кино компани энэхүү киноны үргэлжлэлийг хийх гэж хэд, хэдэн удаа оролдсон ч Тим Бертон зөвшөөрөл өгөлгүй өдийг хүрсэн юм. Тэгвэл шүтэн бишрэгчдэд нь сайхан мэдээ дуулгахад, тус анимэйшн киноны үргэлжлэл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Гэхдээ "The Nightmare Before Christmas" мюзиклийн үргэлжлэл дэлгэцийн бүтээл бус харин комик зохиол болж олон нийтэд хүрэх юм. Тодруулбал манга зохиолуудаараа алдартай Tokyopop хэвлэлийн газар Тим Бертоны алдарт анимэйшний үргэлжлэлийг хийх эрхийг авч чадсан бөгөөд тэд "Nightmare Before Christmas: Zero's Journey" нэртэй комик ном гаргахаар зэхэж байна.

"Nightmare Before Christmas: Zero's Journey" комик номонд Жек Скеллингтоны үнэнч нохой Зирогийн адал явдлыг харуулах болно. Tokyopop хэвлэлийн газар энэхүү комик номыг 2018 оны хавар худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

 

 

цааш үзэх