Хайх

Дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчин: \"The Rock\" буюу Дуэйн Жонсон

Дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчин: "The Rock" буюу Дуэйн Жонсон

Forbes-ын жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийн нэрсийг танилцууллаа

Энэ долоо хоногт Forbes сэтгүүл хамгийн амжилттай эмэгтэй жүжигчдийг нэрлэсэн бол одоо эрэгтэй жүжигчдийн ээлж ирлээ. Өмнөх гурван жилд Роберт Дауни Жуниор хамгийн өндөр цалинтай жүжигчнээр дарааллан шалгарсан юм. Тэгэхдээ бүх сайхан зүйл хэзээ нэгэн цагт дуусдаг билээ. Forbes-ын шинэ мэдээгээр The Rock 64 сая долларын орлоготойгоор энэ жилийн хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодорлоо. Дуэйн Жонсон "Central Intelligence", "Fast and the Furious 8" зэрэг кинонуудын тусламжтай өөрийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Түүний араас Жеки Чан (61 сая доллар) ба Мэтт Дэймон (55 сая доллар) нар жагсаж байна.

Бүрэн жагсаалт:

1. Дуэйн "The Rock" Джонсон ($ 64 сая)
2. Жеки Чан ($ 61 сая)
3. Мэтт Дэймон ($ 55 сая)
4. Том Круз ($ 53 сая)
5. Жонни Депп ($ 48 сая)
6. Бен Аффлек ($ 43 сая)
7. Вин Дизель ($ 35 сая)
8. Шахрух Хан ($ 33 сая)
9. Роберт Дауни Жуниор ($ 33 сая)
10. Акшай Кумар ($ 31,5 сая)
11. Брэд Питт ($ 31,5 сая)
12. Адам Сэндлер ($ 30 сая)
13. Марк Уолберг ($ 30 сая)
14. Салман Кхан ($ 28,5 сая)
15. Леонардо ДиКаприо ($ 27 сая)
16. Крис Пратт ($ 26 сая)
17. Уилл Смит ($ 20,5 сая)
18. Амитабх Баччан ($ 20 сая)
19. Мэттью МакКонахи ($ 18 сая)
20. Харрисон Форд ($ 15 сая).

цааш үзэх