Хайх

Marvel компани The Weeknd-ийн тухай комик ном гаргана

Marvel компани The Weeknd-ийн тухай комик ном гаргана

Starboy

Text: Buro.Mongolia


Зураг:

The Weeknd буюу Абель Тесфайе олон нийтийн сүлжээгээр дамжуулж маш олон тизер цацсаны эцэст нэгэн сонирхолтой төсөл дээр ажиллаж буйгаа зарлалаа. Тэрээр Нью-Йорк хотод болсон Comic Con наадмын үеэр Marvel компанитай хамтран "Starboy" нэртэй комик ном гаргах гэж буйгаа мэдэгдсэн байна.

Энэхүү комик номыг хийхэд түүний 2016 онд гаргасан өндөр амжилттай "Starboy" цомог нөлөөлсөн гэжээ. The Weeknd "Тэр бол миний бүтээсэн баатар. Үнэн хэрэгтээ түүнийг комик зохиолын баатар болно гэхээр үнэхээр хөгжилтэй санагдаж байна. Тэр үнэхээр 'cool' шүү. Мөн тэр бол бид бүгдийн дотор оршиж байдаг маш зоригтой баатар" гэж тус арга хэмжээний үеэр хэлжээ.

 

 

цааш үзэх