Хайх

“Титаник” киноны Жекийн дүрийг Леонардо ДиКаприогоос өөр жүжигчин бүтээх байжээ

“Титаник” киноны Жекийн дүрийг Леонардо ДиКаприогоос өөр жүжигчин бүтээх байжээ

Кейт Уинслет энэ талаар хуваалцлаа

Text: Buro.Mongolia


Хачирхалтай санагдаж болзошгүй ч, жүжигчин Леонардо ДиКаприо түүнд нэр алдар авчирсан "Титаник" киноны Жек Доусоны дүрийг бүтээхгүй байх магадлалтай байсан гэнэ. Энэ тухай тус кинонд ДиКаприогийн хамтрагч байсан жүжигчин Кейт Уинслет Стивен Колбертын хөтөлдөг "The Late Show" нэвтрүүлгийн үеэр ярилаа.

Кейт Уинслет"Титаник" киноны эрэгтэй гол дүрийг анхнаасаа огт өөр жүжигчинд өгсөн байсан бөгөөд зураг авалтын үеэр тэд маш удаан хугацааны турш хамт бэлтгэл хийж байсан хэмээн мэдэгджээ. Тэгвэл бүр ч илүү сонирхолтой мэдээ дуулгахад анхнаасаа Жекийн дүрийг бүтээх учиртай жүжигчин бол Мэттью Макконахи юм.

“Титаник” киноны Жекийн дүрийг Леонардо ДиКаприогоос өөр жүжигчин бүтээх байжээ (фото 1)

Гэсэн ч киноны найруулагч Жеймс Камерон Жек Доусоны дүрд Леонардо ДиКаприо төгс тохирно гэж өөрийнхөөрөө зүтгэсээр Мэттью Макконахиг сольсон аж. Түүний энэхүү шийдвэр ч зөв байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

цааш үзэх