Хайх

“Тоглоомын түүх 4” хэзээ гарах нь тодорхой боллоо

“Тоглоомын түүх 4” хэзээ гарах нь тодорхой боллоо

Удаан хүлээгдсэн үргэлжлэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Pixar студийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох "Тоглоомын түүх" анимэйшн киноны дөрөвдүгээр ангийн тов албан ёсоор зарлагдсан байна. Тодруулбал 2019 оны зургаадугаар сарын 21-нд "Тоглоомын түүх 4" дэлхий даяар нээлтээ хийхээр болжээ.

Энэ удаад хүүхэлдэйн киноны үйл явдал Бо Пип (Хоньчин охин) гэх дүрийн эргэн тойронд өрнөх болно. Киноны гол баатрууд болох Вуди, Баз Лайтер, Ноён ба Хатагтай төмсөн толгойт болон тэдний найзууд өмнөх ангид худалдагдсан Бо Пипийг хайж олохоор шийдсэнээр хөгжилтэй адал явдал эхэлнэ.

"Тоглоомын түүх" хүүхэлдэйн кино хамгийн анх 1995 онд нээлтээ хийж байсан бөгөөд гол дүрийн баатруудад Том Хэнкс, Тим Аллен, Дон Риклз болон бусад алдартай жүжигчид дуу оруулсан юм. Харин тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 1999 онд нээлтээ хийсэн бол гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй.

цааш үзэх