Хайх

Том Йорк жүжигчин Дакота Жонсоны тоглосон аймшгийн кинонд зориулан дуу бичнэ

Том Йорк жүжигчин Дакота Жонсоны тоглосон аймшгийн кинонд зориулан дуу бичнэ

"Suspiria"

Text: Buro.Mongolia


Зураг:

Том Йорк "Suspiria" нэртэй кинонд зориулан дуу зохиох гэж байна. Шуламнуудын тухай энэхүү кино нь анх 1977 онд гарч байсан бөгөөд одоо шинэчилсэн хувилбараар дэлгэцнээ гарахаар болжээ. Radiohead хамтлагийн дуучин Том Йоркийн хувьд энэ нь уран сайхны кинонд зориулан хийж байгаа анхны бүтээл юм.

"Suspiria" киног "A Bigger Splash", "I Am Love" зэрэг бүтээлүүдээрээ алдаршсан Лука Гуаданиньо найруулахаар болжээ. Харин тус киноны гол дүрд Тильда Суинтон, Дакота Жонсон, Клоуи Грэйс Морец нар тоглоно. "Suspiria" киноны үйл явдалд нэгэн америк бүсгүй Герман улсад орших балетын сургуульд суралцахаар ирдэг. Гэхдээ тэрээр балетын урлаг биш, харин шуламнуудын ертөнцөд нэвтэрнэ. Одоогоор тус киноны нээлтийн хугацаа тодорхойгүй байна.

 

 

 

цааш үзэх