Хайх

Трансжендер модель анх удаа Playboy сэтгүүлийн “сарын онцлох бүсгүй”-гээр шалгарлаа

Хью Хефнерийн дурсгалд зориулсан тусгай дугаарт

Трансжендер модель анх удаа Playboy сэтгүүлийн “сарын онцлох бүсгүй”-гээр шалгарлаа

Playboy сэтгүүл Францын трансжендер модель Инес Рауг "Playmate of the month" буюу "Сарын онцлох бүсгүй" -гээр нэрлэлээ. Тус сэтгүүл 26 настай модель бүсгүйн зургийг албан ёсны Twitter хуудастаа "Эмэгтэй хүн байх нь зүгээр л эмэгтэй хүн байхыг хэлнэ" гэсэн тайлбартайгаар байршуулжээ.

Энэхүү зураг авалтыг өмнө нь Ирина Шейк, Нина Агдал, Эмили Ратаковски нарын зургийг авч байсан алдартай гэрэл зурагчин Дерек Кеттела хариуцан ажилласан байна.

Сонирхуулахад Инес Рау өмнө нь тус сэтгүүлийн Playboy A-Z гэх тусгай дугаарт зургаа авахуулж байсан туршлагатай юм. Мөн тэрээр Vogue Italia, W Magazine сэтгүүлүүдтэй хамтарч байсан ба Balmain, Hood by Air брэндүүдийн сурталчилгаанд оролцож байсан билээ.

Инес Раугийн зургууд Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийн дурсгалд зориулсан тусгай дугаарт багтах юм.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх