
Universal студи “Stranger Things” цувралаар сэдэвчилсэн парк бүтээнэ
Холливүүд, Орландо ба Сингапурт

Universal студи Холливүүд, Орландо ба Сингапур хотод байрлалтай одоо үйл ажиллагаа явуулж байгаа паркууд дотроо Netflix-ийн алдарт "Stranger Things" цувралаас сэдэвлэсэн аттракцион тоглоомууд нэмж нээхээр төлөвлөжээ. Энэхүү шинэ сэдэвчилсэн парк нь энэ намар зохиогдох Halloween Horror Nights наадамд зориулан нээгдэх болно. Бүр тодруулбал АНУ-д "Stranger Things"-ийн сэдэвчилсэн парк есдүгээр сарын 14-нд, харин Сингапурт есдүгээр сарын 28-нд үйл ажиллагаагаа эхлэхээр болсон байна.
Хүрэлцэн ирсэн зочид эхлээд паркийн лабиринт руу орж харь гарагийн мангасаас (демогоргон) зугтах хэрэг гарна. Мөн тэд энэхүү лабиринт дотор цувралын баатруудтай уулзаж, киноны гол үйл явдал өрнөдөг Хоукинс хотод байрлах шинжлэх ухааны лаборатори, Зул сарын баярын гэрлээр чимэглэсэн Уилл Байерсын байшинг харах боломжтой. Мөн парк дотор цувралд гардаг "зэргэлдээх ертөнцийн" (The Upside Down) хонгилуудыг ч бүтээхээр болжээ.
Эргэн сануулахад "Stranger Things" цувралын гуравдугаар улирал энэ оны сүүлээр эсвэл 2019 оны эхээр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа. Мөн шинэ улиралд жүжигчин Ума Турман ба Итан Хоук нарын охин Майя Турман-Хоук дүр бүтээхээр болсон юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт


Онгоц жолоодож буй Анжелина Жоли олон нийтийг гайхшруулж байна

Загвар өмсөгчийн хооллолт: Жижи Хадид өдөрт юу иддэг вэ?

Эмили Ратаковски хуримаараа цагаан өнгийн даашинз яагаад өмсөөгүй болохоо тайлбарлалаа

Жижи ба Белла нарын Coachella-гийн үеэр түрээсэлсэн вилла

Coachella-гийн эргэн тойронд: The Weeknd тайзнаа нулимс дуслуулж, Бейонсе түүхэн тоглолт үзүүллээ
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн "Butterfly Meadow" аяга тавагны цуглуулга

Нүүр будалтын чиг хандлага: Тод өнгийн контур

Милли Бобби Браун Time сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд орсон хамгийн залуу хүн боллоо

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ

Эмили Ратаковски хуримаараа цагаан өнгийн даашинз яагаад өмсөөгүй болохоо тайлбарлалаа

Сэтгэгдэл бичих