Хайх

Венецийн Бьеннальд оролцох Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн гарна

Венецийн Бьеннальд оролцох Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн гарна

Венец хүрэх замд

Text: Ж.Чинбат


Зураг:

Венецийн дүрслэх урлагийн 57 дах удаагийн олон улсын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцохоор сонгогдсон уран бүтээлчдийн хамтарсан "Венец хүрэх замд" нэртэй үзэсгэлэн гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн гарна

Венецийн дүрслэх урлагийн наадамд Монгол улсыг төлөөлөн оролцохоор сонгогдсон уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, Ж.Болортүвшин, Ш.Чимэддорж (Төрийн соёрхолт уран бүтээлч) нарын хамтарсан үзэсгэлэн маргааш нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн куратораар Хөх Нар төвийн захирал Ё.Далх-Очир ажиллаж байгаа ба сонгогдсон уран бүтээлчид хүний ёс жудаг, байгаль орчны асуудлыг Монголын жишээн дээр хөндөж "Lost in Tngri" буюу "Хөх Тэнгэрийн дор Төөрөгсөд" нэртэй хамтарсан үзэсгэлэнг Венецийн Бьенналд гаргахаар зэхжээ.

Уран бүтээлчид Венецийн дүрслэх урлагийн 57 дах удаагийн наадамд оролцохдоо Монгол орныг оюунлаг талаас нь таниулж, олон улс дахь нэр хүндийг дээшлүүлэх зорилго дэвшүүлжээ. Энэхүү төслийг "Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо" зохион байгуулж байгаа. Тэд уран бүтээлчид Венецийн Бьеннальд оролцож, Монголын улсын павильон байгуулах санхүүжилтыг томоохон бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс болон зарим нэг гадаадын элчин сайд нарын дэмжлэгтэйгээр босгож байгаа аж.  

"Венец хүрэх зам" үзэсгэлэн 2017 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн 18:00 цагаас эхлэн Шангри-Ла Молл дахь "Art Space" үзэсгэлэнгийн танхимд гарах болно. 

 

 

цааш үзэх