Хайх

Victoria’s Secret-ийн загвар өмсөгчид Жастин Биберийн шинэ клипэнд тоглох уу?

Victoria’s Secret-ийн загвар өмсөгчид Жастин Биберийн шинэ клипэнд тоглох уу?

“2U”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дуучин Жастин Бибер хоёр хоногийн өмнө өөрийн Twitter хуудаснаа "Эльза, Роми, Жасмин, Сара, Стелла, Марта" гэх "Victoria's Secret"-ийн зургаан загвар өмсөгчийн нэртэй нэгэн учир битүүлэг жиргээ нийтэлсэн билээ. Гэхдээ тэрээр зүгээр ч нэг дуртай загвар өмсөгчдийнхөө нэрийг бичээгүй бололтой. Учир нь эдгээр моделиуд Жастин Биберийн удахгүй гарах "2U" нэртэй шинэ клипэнд тоглох магадлалтай байна.

Жастин Бибер продюсер Дэвид Геттатай хамтарсан "2U" гэх шинэ дуугаа 2017 оны зургаадугаар сарын 9-нд цацна гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин саяхан Victoria's Secret-ийн модель Эльза Хоск нэгэн дуун дээр дуулж, бүжиглэж буй бичлэгээ өөрийн Instagram хуудаснаа нийтэлжээ. Гэхдээ энэхүү бичлэг нь дуугүй байсан учир яг ямар дуу болох нь одоогоор тодорхойгүй байна. Мөн загвар өмсөгч Жасмин Тукс "2U" гэсэн хэштагтай, Эльза Хоскийн бичлэгтэй төстэй видео цацсан байгаа. Ямартаа ч олны дунд хүлээлт үүсгээд буй энэхүү таамаглал үнэн эсэхийг бид ирэх баасан гарагт олж мэдэх бололтой.

 

 

 

 

 

цааш үзэх