Хайх

Mongolia
Mongolia

“Wonder Woman 2” бэлгийн дарамтын эсрэг удирдамжтай анхны кино болно

Бодитой арга хэмжээ авч эхэллээ

“Wonder Woman 2” бэлгийн дарамтын эсрэг удирдамжтай анхны кино болно

Хүчирхэг эмэгтэйчүүдийн бэлгэ тэмдэг болсон "Wonder Woman" киноны хоёрдугаар анги дэлхийн кино урлагийн түүхэнд бичигдэж байна. Тодруулбал Америкийн продюсеруудын эвлэл (Producers Guild of America) түүхэнд анх удаа "Wonder Woman 2" киноны зураг авалтын талбар дээр бэлгийн дарамтын эсрэг удирдамжийг албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү шийдвэр нь зөвхөн зураг авалтын талбар гэлтгүй ерөнхийдөө нийгэмд бэлгийн дарамт үүсэх нөхцөл байдлыг үгүй хийж, энэ асуудалтай тэмцэх зорилготой юм.

Уг удирдамжид орсон зөвлөмж дунд зураг авалтын багт орсон хүн бүр бэлгийн дарамтын эсрэг тусгай сургалтанд суух, мөн мэдүүлэг өгөх төрөл бүрийн аргачлалууд (бэлгийн дарамт үүссэн тохиолдолд) болон хуулийг мөрдөх, продюсерууд ажлын байрны уур амьсгал болон төслийн багийнханд онцгой анхаарал хандуулах зэрэг олон заалтууд тусгагджээ. Та энэхүү зөвлөмжийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

Америкийн продюсеруудын эвлэл PGA Awards шагнал гардуулах ёслол дээр бэлгийн дарамтын эсрэг удирдамжийг хэрэгжүүлэх анхны кино "Wonder Woman 2" байх болно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Дахин сануулахад Галь Гадотын тоглосон "Wonder Woman 2" кино нь 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх