Хайх

Японы алдарт уран бүтээлч Яёи Кусамагийн тухай ном хэвлэгдэн гарна

Японы алдарт уран бүтээлч Яёи Кусамагийн тухай ном хэвлэгдэн гарна

Өмнө нь хэзээ ч дэлгэгдэж байгаагүй яруу найрагтай

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Phaidon хэвлэлийн газар анх 2000 онд модерн урлагийн домогт төлөөлөгч Яёи Кусамагийн уран бүтээлийн тухай ном хэвлэн гаргаж байсан. Харин одоо тэд тус номын шинэчилсэн, илүү дэлгэрэнгүй хувилбарыг "Contemporary Artists" цуврал номуудын нэгэн хэсэг болгон худалдаанд гаргахаар зэхэж байна. "Yayoi Kusama" нэртэй энэхүү ном нь Яёи Кусамагийн удахгүй болох Токио дахь музейн нээлт болон АНУ даяар зохиогдох "Infinity Mirror" үзэсгэлэнтэй давхцан худалдаанд гарч байгаа юм.

Phaidon хэвлэлийн газраас худалдаанд гаргаж байгаа энэхүү ном нь нийт 240 хуудастай бөгөөд Яёи Кусамагийн карьерийнхээ турш хийсэн бүхий л уран бүтээлүүдийг маш дэлгэрэнгүй харуулах болно. Тухайлбал уран бүтээлчийн 1960-аад онд хийж байсан биеэ бөмбөлгөн хээгээр бүрхсэн нүцгэн хүмүүстэй инсталляциас (Нью-Йорк хотод өрнүүлсэн) эхлээд түүнийг маш олон шүтэн бишрэгчтэй болгосон толин өрөөнүүд ("Infinity Mirrored Room") төсөл хүртэлх уран бүтээлчийн бүхий л бүтээлүүд уг номонд багтсан байгаа. Үүнээс гадна Яёи Кусамагийн зохиосон, өмнө нь олон нийтэд хэзээ ч дэлгэгдэж байгаагүй яруу найргуудыг тус номоос уншиж болох юм.

"Yayoi Kusama" ном нь 2017 оны аравдугаар сарын 30-наас эхлэн ойролцоогоор 52 долларын үнэтэйгээр худалдаалагдана.

цааш үзэх