Хайх

Яёи Кусама “30 секундын селфи" дүрэм гаргалаа

Үзэгчдийн урт дараалал үүсгэхгүйн тулд

Яёи Кусама “30 секундын селфи" дүрэм гаргалаа

Японы алдарт уран бүтээлч Яёи Кусама Лос-Анжелес хотын The Broad музейд өөрийн "Infinity Mirrors" үзэсгэлэнгээ танилцуулж байгаа билээ. Тэрбээр маш олон тооны үзэгчид түүний үзэсгэлэнг сонирхож байгаатай холбогдуулан "30 секундын селфи хийх дүрэм"-ийг нэвтрүүлсэн болохыг Artnet вебсайт мэдээллэж байна.

Тодруулбал тус үзэсгэлэнг үзэх гэж ирсэн олон тооны хүмүүс уран бүтээлчийн алдарт толин инсталляци дунд удаан хугацааны турш өөрсдийн селфи зургийг авч, маш урт дараалал үүсгэж байгаа тул Кусама ердөө 30 секундын турш л селфи хийж болно гэсэн дүрмийг гаргажээ. Дашрамд дурдахад "Infinity Mirrors" үзэсгэлэн нээгдэхээс нэг сарын өмнө буюу өнгөрсөн есдүгээр сард нийт 90,000 ширхэг тасалбар (25 ам.долларын үнэтэй) худалдаалагдсан юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард Яёи Кусама одоо амьд байгаа дэлхийн хамгийн үнэ цэнэтэй эмэгтэй уран бүтээлчээр тодорсон билээ.

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх