Хайх

Юу ч хийхээс буцахгүй тамирчин: Марго Робби “I, Tonya” киноны трейлерт

Уран гулгалтын тамирчин Тоня Хардингийн тухай

 

Цахим ертөнцөд америкийн алдарт уран гулгалтын тамирчин Тоня Хардингийн ээдрээтэй амьдралыг харуулсан "I, Tonya" нэртэй намтарчилсан киноны трейлер цацагдлаа. Тус киноны найруулагчаар Крэйг Гиллэспи ажилласан бол гол дүрийг жүжигчин Марго Робби бүтээсэн байгаа.

Уран гулгалтын тамирчин Тоня Хардинг нь 1994 онд Детройт хотод болсон АНУ-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн өрсөлдөгч Нэнси Кэрриганыг гэмтээсэн хэрэгт холбогдсон юм. Тоня хуучин нөхрийнхөө хамтаар Нэнсигийн баруун хөлийг хугалуулахаар хүн хөлсөлсөн хэмээн буруутгагдаж байсан түүхтэй. Энэ тухай Уран гулгалтын холбоо олж мэдсэн даруйдаа түүний аварга цол хэргэмийг нь хурааж, өөрсдийн зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцохыг насан туршид нь хориглосон билээ. Энэхүү шуугиан тарьсан үйл явдлын дараа Тоня Хардинг мэргэжлийн боксын салбар луу орсон ч төдийлөн амжилтанд хүрч чадаагүй юм.

"I, Tonya" намтарчилсан кино Торонтогийн кино наадамд танилцуулагдсан бөгөөд кино театруудад 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийх болно.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх