Хайх

Mongolia
Mongolia

"Загалмайлсан Эцэг" бүх цаг үеийн хамгийн агуу кинонуудын жагсаалтыг тэргүүллээ

"Star Wars", "Pulp Fiction", "The Dark Night"

"Загалмайлсан Эцэг" бүх цаг үеийн хамгийн агуу кинонуудын жагсаалтыг тэргүүллээ

Empire сэтгүүл кино урлагийн түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн жагсаалтыг гаргажээ. Тэдний энэхүү жагсаалтыг "Загалмайлсан Эцэг" кино тэргүүлсэн байна.

Харин рейтингийн хоёрдугаар байранд Ирвин Кершнерийн "Star Wars: Episode V - The Empire Strikes Back" (1980) кино орсон бол Кристофер Ноланы 2008 онд бүтээсэн "The Dark Night" гуравдугаарт бичигджээ.

Мөн жагсаалтын эхний арван байранд "The Shawshank Redemption","Pulp Fiction", "Goodfellas", "Indiana Jones and the Raiders of the Lost Ark", "Jaws", "The Lord of the Rings: The Fellowship of the Ring" зэрэг бүтээлүүд багтсан байна.

Empire сэтгүүл уг рейтингийг 20,000 кино сонирхогчдын санал асуулгын үндсэн дээр тодруулсан аж. Бүрэн жагсаалт зургаадугаар сарын 15-нд худалдаанд гарах тус сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдэх болно.

Найруулагч Фрэнсис Форд Копполагийн 1972 онд гарсан "Загалмайлсан Эцэг" кино нь Марио Пьюзогийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн юм. Киноны гол дүрд Аль Пачино, Марлон Брандо, Жеймс Каан нар тоглосон билээ. "Загалмайлсан Эцэг" киногоор Коппола, Пьюзо нар "Оны шилдэг кино", "Шилдэг кино зохиол" төрөлд Оскарын шагнал хүртсэн бол Марлон Брандо "Шилдэг жүжигчин" болж байсан түүхтэй.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх