Хайх

Загвар өмсөгч Эмили Ратаковски саатуулагджээ

Загвар өмсөгч Эмили Ратаковски саатуулагджээ

Эсэргүүцлээ илэрхийлсний төлөө

Text: Бюро 24/7

Модель Эмили Ратаковски үзэсгэлэнт төрхөөрөө олон мянган шүтэн бишрэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй нийгэм ба улс төрийн байр суурийнхаа төлөө идэвхтэй тэмцдэг гэдгээ харуулаад авлаа. Тодруулбал феминист үзлээрээ алдартай загвар өмсөгч бүсгүй Вашингтон хотод АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж буй Бретт Каваногийн эсрэг тайван жагсаалд оролцож байхдаа саатуулагджээ. Эргэн сануулахад Бретт Каваног бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн хэд, хэдэн эмэгтэй буруутгаад байгаа юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр Эмилитэй хамт жүжигчин Эми Шумер мөн саатуулагдсан байна.

Эмили Ратаковски энэ талаар албан ёсны Instagram хуудастаа "Эмэгтэйчүүдэд хор хөнөөл учруулж буй эр дээд албан тушаал эзлэх ёсгүй" хэмээн болсон явдалд тайлбар өгчээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх