Хайх

Жүжигчин Кевин Спейси ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарлалаа

Twitter хуудсаараа дамжуулан

Жүжигчин Кевин Спейси ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарлалаа

"House of Cards", "American Beauty" зэрэг кинонуудаараа алдартай жүжигчин Кевин Спейси хэдхэн цагийн өмнө өөрийн Twitter хуудсаараа дамжуулан ижил хүйстэн гэдгээ зарлалаа.

"Би амьдралдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй аль алинтай нь дотны харилцаанд орж байсан гэдгийг миний ойр дотны хүмүүс маш сайн мэднэ. Мөн би бүхий л амьдралынхаа туршид эрэгтэй хүмүүст дурлаж, романтик харилцаатай байсан. Тиймээс би одоо ижил хүйстний амьдралаар амьдрахыг сонгож байна. Би энэ асуудалд нээлттэй, шударга хандаж, өөрийн биеэ авч яваа байдлаа дахин нэг эргэцүүлж үзэх болно" гэж Кевин Спейси мэдэгдэл хийжээ.

Түүний ийнхүү мэдэгдэл хийх болсон шалтгаан нь жүжигчин Энтони Рэпп (Star Trek) өөрт нь бэлгийн дарамт учруулсан хэмээн Спейсиг буруутгасантай холбоотой. Тодруулбал Энтони Рэппийн мэдэгдсэнээр Кевин Спейси түүнийг 14 настай байхад нь бэлгийн харилцаанд уруу татах гэж оролдсон байна.

Харин Кевин Спейсид түүний хэлсэн үг үнэхээр аймшигтай санагдсан боловч тэрээр "бараг 30 жилийн өмнө болсон энэ явдлыг огт санахгүй байна" гэж хариулжээ. Оскарын шагналт жүжигчин мөн "Хэрэв үнэхээр ийм явдал болсон бол би согтуу байхдаа зохисгүй байдлаар биеэ авч явсандаа чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна" гэж нэмж мэдэгдсэн юм.

Кевин Спейси "American Beauty", "The Usual Suspects" кинонуудаараа хоёр ч удаа Оскарын шагнал хүртсэн бол "House of Cards" цувралын Фрэнк Андервудын дүрээр "Алтан Бөмбөрцөг" авч байсан билээ.

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх