Хайх

Найман минут үргэлжлэх Жефф Кунсын тухай баримтат кино

Скарлетт Йоханссон, Фаррелл Уильямс нар оролцлоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Оскар Бойсон алдарт уран бүтээлч Жефф Кунсын тухай богино хэмжээний баримтат кино танилцууллаа. Баримтат кинонд Жефф Кунс өөрөө, Фаррелл Уильямс, урлагийн бүтээлийн худалдаачин Ларри Гагосян, зураач Жорж Кондо нар оролцсон байна. Түүнчлэн найман минут үргэлжлэх тус кинонд жүжигчин Скарлетт Йоханссон дуу оруулжээ.

Энэхүү богино хэмжээний видеонд Жефф Кунсын хүүхэд нас, Нью-Йорк хотын MoMA музейд тасалбар худалдаалдаг байсан карьерынх нь эхэн үе, мөн түүний алдарт "Balloon Dog", "Puppy" зэрэг урлагийн концепцуудын тухай дэлгэрэнгүй гарна.

Сонирхуулахад уран бүтээлчийн улбар шар өнгөтэй "Balloon Dog" бүтээл нь 2013 онд Christie's дуудлага худалдаанд 58,4 сая доллараар зарагдаж, дээд амжилт тогтоож байжээ.

 

 

цааш үзэх