Хайх

Жек Уайт хоёр шинэ дуутайгаар хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ

Жек Уайт хоёр шинэ дуутайгаар хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ

Бас шинэ цомгийнхоо тухай мэдээлэл өгсөн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Америкийн алдарт рок дуучин Жек Уайт шинэ цомгийнхоо тизер трейлерийг цацаж, шүтэн бишрэгчдээ баярлуулаад авсан. Тэгвэл өчигдөр The White Stripes хамтлагийн хуучин гишүүн "Connected By Love", "Respect Commander" нэртэй хоёр шинэ дууг видео клипний хамт танилцуулсан байна. Ингээд ч зогсохгүй тэрээр удахгүй гарах шинэ цомгийнхоо нэрийг зарлажээ. "Boarding House Reach" гэх энэхүү цомог нь Жек Уайтын гурав дах студийн цомог болох юм.

Одоогийн байдлаар түүний шинэ цомгийн тов зарлагдаагүй байгаа ч, Жек Уайт Billboard сэтгүүлд "Шинэ цомог бараг бэлэн болсон. Одоо сүүлийн засваруудыг оруулж байгаа" гэж мэдэгджээ. Тиймээс зарим нэг мэргэжилтнүүд "Boarding House Reach" цомог 2018 оны эхний хагаст худалдаанд гарна гэж тооцоолж байна.

 

цааш үзэх